Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Бурхан багшийн их дүйчэн өдөр Зуны эхэн сарын 15-нд тохиож байна


Densmaa 2026-05-29 12:05

Ард иргэдийг хүрэлцэн ирж, Бурхан багшийн Их дүйчэн өдрийг хамтдаа тэмдэглэн, ариун ринсэлд мөргөн буян хураахыг Гандантэгчэнлин хийдээс уриаллаа

      Бурхан багшийн их дүйчэн өдөр Зуны эхэн сарын 15 буюу энэ тавдугаар сарын 31-ны ням гарагт тохиож байна. Энэ жилийн Их дүйчэн өдрийн онцлог нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсэлийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад анх удаа залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаа ажээ. Ринсэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг. Иймд ард иргэдийг зуны эхэн сарын 15-нд Монголын Бурханы Шашны Төв-Гандантэгчэнлин хийдэд хүрэлцэн ирж, Бурхан багшийн Их дүйчэн өдрийг хамтдаа тэмдэглэн, ариун ринсэлд мөргөн буян хураахыг  Гандантэгчэнлин хийдээс урилаа. Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Бурхан багшийн их дүйчэн өдрийг монголчууд эртнээс онцгойлон тэмдэглэж ирсэн бөгөөд зуны эхэн сарын 15 нь Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд орсон гурван их үйл давхацсан билэгт өдөр хэмээн эрхэмлэдэг уламжлалтай. Манай улс 2019 онд Бурхан багшийн их дүйчэн өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тусгаж, бүх нийтээр амардаг өдөр болгосон юм.

Үзсэн: 1939

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна