Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Азийн сангийн дэд ерөнхийлөгч Марк Кэйнигтэй уулзав


Densmaa 2026-05-29 12:05

Уг аянд 960 цэцэрлэгийн 164 мянган хүүхэд, 95 мянган эцэг эх, асран хамгаалагч хамрагджээ

     Боловсролын сайд Л.Энх-Амгалан Азийн сангийн дэд ерөнхийлөгч Марк Кэйнигтэй уулзаж, Боловсролын яам Азийн сан хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2025-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, цэцэрлэгийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлсэн ажлуудын үр нөлөөг үнэлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Монгол Улсын Боловсролын яам, Азийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд "Өв соёл-Хамтдаа уншъя” аян гэр бүлийн орчин дахь уншлагын дадал, өв соёлыг өвлүүлэх боловсролын оролцоог нэмэгдүүлэхэд томоохон үр нөлөө үзүүлсэн. Уг аянд 960 цэцэрлэгийн 164 мянган хүүхэд, 95 мянган эцэг эх, асран хамгаалагч хамрагджээ. Мөн хүүхдийн номын агуулгыг эцэг эх, багш нарт ойлгомжтой хүргэх зорилгоор 13 цуврал “Номын задлан” видео контентыг цахим сувгуудаар түгээж байна.

Үзсэн: 1891

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна