Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 09-06-2026
Монгол

Шинэ мэдээ

Астана-Улаанбаатар чиглэлд анхны нислэг үйлдлээ


Densmaa 2026-06-04 11:06

Нислэгийн энэ чиглэлийг нээсэн нь Монгол, Казахстан хоёр улсын иргэд, жуулчид, бизнес эрхлэгчдийн зорчих боломж өргөжиж, хоёр улсын худалдаа, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжинэ

Казахстан Улсын агаарын тээврийн “SCAT Airlines” компанийн Астана-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа. Ингэснээр тус чиглэлийн тогтмол шууд нислэг албан ёсоор эхэлж байна. Тус нислэгийг долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт үйлдэх юм. Нислэгийн энэ чиглэлийг нээсэн нь Монгол, Казахстан хоёр улсын иргэд, жуулчид, бизнес эрхлэгчдийн зорчих боломж өргөжиж, хоёр улсын худалдаа, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чухал алхам болж байгааг МИАТ компани онцолжээ. Астана нь улс төр, эдийн засаг, боловсрол, инновацын томоохон төв бөгөөд орчин үеийн өвөрмөц архитектур, олон улсын бизнесийн орчин, соёл урлагийн байгууллага, аялал жуулчлалын үзмэрээрээ алдартай, Төв Азийн агаарын тээврийн чухал зангилаа хотын нэг билээ.

Үзсэн: 5153

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна