“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд болж байна
Монгол Улс дэлхийд соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж буй тус чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож байна
Чингис хаан Үндэсний музейгээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд 06 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулна. Монгол Улс дэлхийд соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж буй тус чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож, музейн хамтын ажил бодлого удирдлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, дижитал музей ба инноваци, музейн боловсрол олон нийт ба маркетинг, евроазийн музейн хамтын ажиллагааны шинэ хэлэлцүүлэг, нэгдэл байгуулах боломж бүрдэж буйгаараа онцлогтой юм. 2026 оныг Олон Улсын Музейн Зөвлөлөөс “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн нь өнөөгийн олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг арилгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг тодотгож байна гэв.
Үзсэн: 591
Tweet