СОР-17 бага хурлын талаар Байнгын төлөөлөгч, Элчин сайд нарт мэдээлэл өгөв
СОР-17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-нд “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болно
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Улаанбаатар хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын талаар Байнгын төлөөлөгч, Элчин сайд нарт мэдээлэл өглөө. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа нээлтийн үгэндээ “Тус бага хурал нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд өртөмтгий улс орнуудын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх, нийтлэг сорилт, шийдлийг хэлэлцэх боломж бүрдүүлж буйн илрэл болохыг тэмдэглэв”. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад бага хурлын зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн болон олон улсын оролцооны талаар танилцуулав. Дашрамд дурьдахад, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-нд “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болно.
Үзсэн: 304
Tweet