Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-06-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Соёлын элч Ц.Ган-Эрдэнийн санаачлагаар "График-2026" төсөл хэрэгжүүлж байна


Densmaa 2026-06-18 11:06

Үзэсгэлэн 2026 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрүүдэд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана

     Монгол Улсын Соёлын элч Ц.Ган-Эрдэнийн санаачлагаар Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд “График-2026” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ХБНГУ-ын Райнэ болон Эссен хотуудад хоёр орны график урлагийн уран бүтээлчдийн солилцооны хөтөлбөр, сургалтыг зохион байгууллаа. Хөтөлбөрт Монголын талаас “Хөх Нар” орчин үеийн урлагийн төв болон Монголын Урчуудын Эвлэлийн нийт зургаан уран бүтээлч оролцож, бар зургийн уламжлалт арга техник болох торгон бар, чулуун бар, төмөр барын чиглэлээр 21 хоногийн сургалтад мастер багш нарын удирдлага дор амжилттай хамрагдсан юм. ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТУХАЙ Графикийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус үзэсгэлэнгээр Монгол, Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд танилцуулахын зэрэгцээ графикийн чиглэлээр уран бүтээл туурвиж буй уран бүтээлчдийг дэмжин олонд таниулах боломж бүрдэх юм. “ГРАФИК2026” хамтарсан үзэсгэлэнд Монголын график, уламжлалт бар зургийн уран бүтээлчид болон ХБНГУ-ын графикийн мэргэжлийн уран бүтээлчид оролцоно. Үзэсгэлэнд бар зургийн уламжлалт болон орчин үеийн олон төрлийн арга техникүүдийг чөлөөтэй хослуулан бүтээсэн эх бүтээлүүдийг дэлгэн толилуулна. Үзэсгэлэнгийн хугацаанд уран бүтээлчид өөрсдийн туршлага, арга барил, судалгааг бусад салбарын уран бүтээлчид болон үзэгчидтэй хуваалцах, илтгэл хэлэлцүүлэг, бар зураг хэвлэх воркшопыг хамтран зохион байгуулна. Энэхүү төсөл Монгол улсад хэрэгжүүлэх бар зургийн уламжлалт арга барилд суурилсан хэвлэх урлан байгуулахад салбарын нэгдмэл байдал, санал хүсэлт, оролцоо, хандлагыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Үзэсгэлэн 2026 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрүүдэд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.

Үзсэн: 562

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна