Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 30-07-2026
Монгол

Шинэ мэдээ

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойг өргөн тэмдэглэв


Densmaa 2026-06-29 10:06

Хүндэтгэлийн тоглолтод рок попын бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчид оролцлоо

    Даншиг наадмын хүрээнд Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсад анх рок попын үндэс суурийг тавьсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойг өргөн тэмдэглэв. Хүндэтгэлийн тоглолтод рок попын бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчид оролцлоо.  Бүхэл бүтэн түүхийг өгүүлсэн “Соёл-Эрдэнэ” хамтлаг өргөжин улсын филармонитой нийлж олон жил уран бүтээлээ туурвисан. “Соёл-Эрдэнэ” чуулга бол Монголын рок поп хөгжмийн урсгалын дээд сургууль юм. Учир нь энэ чуулгыг байгуулснаас хойш “Харанга”, “Хурд”, “Инээмсэглэл” зэрэг олон хамтлаг, дуучин, урлагийн зүтгэлтнүүд төрөн гарсан билээ. Тоглолтод Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Х.Лхагвасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Я.Одсүрэн, дуучин Б.Хонгор тэргүүтэн рок попынхон мэндчилгээ дэвшүүллээ.

Үзсэн: 6426

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна