Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнд морилон саатлаа


Densmaa 2026-06-29 11:06

Даншиг наадмын сүр жавхлант хэсэг нь Бурхны шашны бага таван ухааны нэг болох бүжиглэлийн ухаанд хамаарах Хүрээ цам юм

     Монголын Бурхны Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнд морилон саатаж, сүсэгтэн олны итгэл бишрэл, залбирал мөргөлийн дээд ерөөлийг соёрхов. Даншиг наадам нь 1639 онд Монголын шашин, соёл, төрийн түүхэнд онцгой байр суурь эзлэх үйл явдал болох Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын ширээнд өргөмжлөн залах ёслолоос эхтэй, олон зууны түүх, уламжлалыг өвлөн ирсэн үндэсний томоохон баяр юм. Энэхүү наадам нь Монголын бурхан шашны зан үйл, урлаг, өв соёлыг хадгалан түгээсэн уламжлал төдийгүй монголчуудын оюун санааны нэгдэл, соёлын дархлааг илэрхийлсэн үнэ цэнтэй өв билээ. Даншиг наадмын сүр жавхлант хэсэг нь Бурхны шашны бага таван ухааны нэг болох бүжиглэлийн ухаанд хамаарах Хүрээ цам юм. Цам харайн бүжих үеэр Очирваань бурхны догшин дүр, уран хошин цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн зэрэг олон бэлгэдэлт дүрүүд амилж, нийт 120 гаруй цамч хамгийн том, нарийн хийцтэй баг өмсгөл, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён оролцлоо.

Үзсэн: 6461

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна