Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос мэдээлэл хийв


Densmaa 2026-07-01 01:07

Энэ жилийн баяр наадмын онцлох үйл ажиллагаа болох “Дэлхийн адууны өдөр”-ийг 7-р сарын 13-нд Хүй долоон худагт зохион байгуулна

        Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос наадмын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын соёл урлагийн тоглолтод мэргэжлийн урлагийн байгууллагууд, хувийн студи, продакшн болон чөлөөт уран бүтээлчдээс бүрдсэн 2000 гаруй уран бүтээлч оролцож байна. Мөн зохион байгуулах арын албанд 500 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд нийт 2500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэл сургуулилтыг баталсан хуваарийн дагуу Төв цэнгэлдэх хүрээлэнд хийж байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх гадаадын жуулчид болон наадамчин олонд зориулан нийт 14 соёл, урлагийн томоохон үйл ажиллагаа зохион байгуулна. Тухайлбал, “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн, “Дээлтэй монгол” үндэсний хувцасны наадам, “Мөнхөд орших Монгол” Хүндэтгэлийн концерт болно. Мөн энэ жилийн баяр наадмын онцлох үйл ажиллагаа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг адууны соёл, нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор 7 дугаар сарын 11-13-нд Хүй долоон худагт зохион байгуулна. 

 

Үзсэн: 6349

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна