Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын хүлээн авсан олон улсын жуулчдын тоо өмнөх онтой харьцуулахад 39 хувь нэмэгдэв


Densmaa 2026-07-01 01:07

Энэ өсөлт нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалын бодлого, олон улсын сурталчилгаа, жуулчин хүлээн авах үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодит үр дүн

      НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас 2026 оны эхний улирлын аялал жуулчлалын статистик мэдээллийг танилцууллаа. Тус тайланд, Монгол Улсын хүлээн авсан олон улсын жуулчдын тоо 2025 оны мөн үеийнхтэй харьцуулахад 39 хувиар өсөж, энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд дөрөвдүгээрт, Ази, Номхон далайн бүс нутагт хоёрдугаар байр эзэлсэн байна. ​Тодруулбал, "Дэлхийн хамгийн сайн өсөлттэй 20 зорин очих чиглэл"-ийн жагсаалтад Монгол Улс бичигджээ. ​Ази, Номхон далайн бүсийн улс орнуудаас Шинэ Каледонийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар болон олон улсын зах зээл дэх сонирхол эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байна. ​Энэхүү өсөлт нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалын бодлого, олон улсын сурталчилгаа, аяллын бүтээгдэхүүний төрөлжилт болон жуулчин хүлээн авах үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний бодит үр дүн гэдгийг онцоллоо

Үзсэн: 7417

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна