Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24,25-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Эрдэнэт хотын 50 жилийн ой болж байна


Densmaa 2026-07-24 10:07

Анх 1600 орчим өрх, 7800 гаруй хүн амтай байсан Эрдэнэт хот өнөөдөр 30 мянга гаруй өрхтэй, 106 мянган суурин хүн амтай болж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн нь 4 их наяд төгрөгийг давсан байна

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эрдэнэт хотод ажиллаж, хотын 50 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцлоо. 1960-аад оны эхээр Монгол, Чехословак, Зөвлөлтийн геологичдын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний үр дүнд “Эрдэнэтийн овоо” ууланд зэс-молибдений дэлхийн хэмжээний ордын нөөц илрүүлж, Монгол Улсын уул уурхайн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн түүхтэй. Энэхүү ордыг түшиглэн Эрдэнэт хот байгуулагдсан түүхтэй. Анх 1600 орчим өрх, 7800 гаруй хүн амтай байсан Эрдэнэт хот өнөөдөр 30 мянга гаруй өрхтэй, 106 мянган суурин хүн амтай болж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн нь 4 их наяд төгрөгийг давсан байна. Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэр хагас зуун жилийн хугацаанд улс орныхоо нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, цар тахлын үед ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цаг ямагт амжилтаа бататган ахиулж ирснийг ерөнхийлөгч цохон тэмдэглэлээ. Төрөөс “Оюутын орд”-ын нөөцийг шинэчлэн баталж, Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг дахин 30-50 жилээр уртасгасан.  Мөн Үйлдвэрлэл, инновацын төв болох “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр” барих мега төслийг хуульчлан баталснаар Эрдэнэт хот зөвхөн түүхий эд олборлогч биш, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн түвшний металлургийн төв болон хөгжих эхлэл тавигдсан байна.

Үзсэн: 1065

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна