Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 30-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол, Япон Улсын хооронд шууд нислэгийг нэмэх асуудлаар ярилцав


Densmaa 2026-07-31 10:07

Японы Нагоя хотоос жуулчид ирүүлэхэд хамтран ажиллаж байна

Монгол, Япон Улсын хооронд шууд нислэгийг нэмж, Японы Нагоя хотоос жуулчид ирүүлэхэд хамтран ажиллаж байна. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Японы Хирошима мужийн удирдлагуудтай уулзахдаа энэ талаар хөндөж, хоёр улсын зам, тээврийн салбарыг өргөжүүлэх тухай санал солилцон, хамтран ажиллах хүсэлтэйгээ тодотгосон. Мөн Монгол, Японы Стратегийн тусгай түншлэлийн харилцаа өргөжин бэхжиж, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцлоод,  Японы Засгийн газар, ард түмний буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн нийтийн тээвэр, авто зам, гүүр, төмөр зам, нисэх буудлын томоохон төсөл, хөтөлбөр манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэжээ.

Үзсэн: 917

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна