Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 30-07-2026
Монгол

Шинэ мэдээ

“Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга” уулзалт эхэллээ


Densmaa 2026-07-31 10:07

Уулзалтад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал оролцож, Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн юм

Гадаад харилцааны яаманд “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга” уулзалт эхэллээ. Уулзалтад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал оролцож, Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн юм. Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх хүрээнд Монгол Улс ОХУ, БНСУ, БНТУ, Бүгд Найрамдах Унгар улс, Бүгд Найрамдах Польш улс, Бүгд Найрамдах Чех улс, Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд Найрамдах Австри зэрэг 8 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулаад байна. Хэлэлцээрийн хүрээнд иргэд хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа эх орондоо шимтгэл төлснөөр нэгтгэн тооцуулж, ахмад насны, хөдөлмөрийн чадвар болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх зүйн үндэс, нийгмийн хамгааллын баталгаа нь сайжрах нөхцөл бүрдэж байна. Чуулга уулзалтад 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 180 гаруй холбоо, ТББ-ын төлөөлөл, төрийн болон олон улсын тусламжийн байгууллага, бизнесийн холбоо зэрэг 200 гаруй зочин, төлөөлөгч оролцож байна. 

Үзсэн: 855

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна