Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-08-2026
Монгол

Шинэ мэдээ

“Contemporary series” хамтарсан үзэсгэлэн үзэж, залуу уран бүтээлчидтэй санал солилцов


Densmaa 2026-08-03 12:08

Байгаль орчны асуудлыг хөндөн содон бүтээлээ нийтэд дэлгэж буй залууст яамны удирдлагаас талархал илэрхийлж, СОP17 хурлын үеэр олон нийтэд хүргэхэд дэмжин хамтран ажиллахаар болсон байна

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир холбогдох албаныхан тав дахь жилдээ байгуулж буй “Contemporary series” хамтарсан үзэсгэлэн үзэж, залуу уран бүтээлчидтэй санал солилцов.  Энэ үеэр Ц.Сандаг-Очир сайд сүйрэл, алдагдсан цаг хугацааг, ирээдүйд үлдэх найдвар зэргийг өгүүлэх эдгээр уран бүтээлээс хүн бүр өөр, өөр ухаарал, онцгой мэдрэмжийг авах боломжтой. Олон нийтийг соён гэгээрүүлэх, байгальд ээлтэй хандлага төлөвшүүлэхэд урлаг онцгой үүрэгтэй гэдгийг тодотгов. Уур амьсгалын өөрчлөлтийг шинжлэх ухааны тайлангаар бус, урлагийн мэдрэмжээр харж, илэрхийлж буй залуу уран бүтээлчдийн “Сүүлчийн зүүд” нэртэй үзэсгэлэн энэ удаад усны асуудал хөндөж буйгаараа онцлогтой. Хүн байгалиас тусдаа оршдоггүй, өөрчлөлт бүр нь бидний дурсамж, айдас, итгэл, ирээдүйд нөлөөлдөг хэмээн илэрхийлсэн тус үзэсгэлэнд есөн уран бүтээлч өөр, өөрийн уран бүтээлийн хэлээр уур амьсгалын өөрчлөлтийн ул мөрийг өгүүлж байгаа аж. Мөн байгаль орчны асуудлыг хөндөн содон бүтээлээ нийтэд дэлгэж буй залууст яамны удирдлагаас талархал илэрхийлж, СОP17 хурлын үеэр олон нийтэд хүргэхэд дэмжин хамтран ажиллахаар болсон байна.

Үзсэн: 229

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна