Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-08-2026
Монгол

Шинэ мэдээ

“Нүүдэлчин” фестивалийг энэ удаад дэлхийн 190 гаруй орны төлөөлөгч үзэж сонирхоно


Densmaa 2026-08-05 10:08

Нийслэлийн Налайх дүүрэгт наймдугаар сарын 21-23-нд өдөр болох тус фестивалийн зочид нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17-гийн төлөөлөгчид юм

      Монголын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчилдаг “Нүүдэлчин” фестивалийг энэ удаад дэлхийн 190 гаруй орны төлөөлөгч үзэж сонирхоно. Нийслэлийн Налайх дүүрэгт наймдугаар сарын 21-23-нд өдөр болох тус фестивалийн зочид нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17-гийн төлөөлөгчид юм. “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болох СОР17 хуралд 190 гаруй орны 5 мянга орчим төлөөлөгч оролцож, цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны сорилт, тэдгээрийг шийдэх, давж гарах арга замыг хэлэлцэнэ. 

Үзсэн: 553

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна