Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-08-2026
Монгол

Шинэ мэдээ

COP17-ЫН НОГООН БҮС НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


Densmaa 2026-08-18 04:08

COP17-ын Ногоон бүс өнөөдөр албан ёсоор нээж COP17-ыг зохион байгуулах ҮХ-ны дарга Ц.Сандаг-Очир, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад нар үг хэллээ.

 
   Ногоон бүс нь иргэд, олон нийтэд нээлттэй оролцооны талбар бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хүн бүрийн ирээдүй, амьдралын чанартай холбон ойлгох боломжийг бүрдүүлж байна. Цөлжилт бол зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ нь ирээдүйн эдийн засаг, хоол хүнс, ус, амьжиргаа, тогтвортой хөгжлийн асуудал юм. COP17-ын эдгээр өдрүүдэд дэлхийн улс орнууд эдгээр сорилтын талаар хэлэлцэж, цаашдын бодлого, хамтын шийдлийг тодорхойлж байна. Иргэд 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Ногоон бүсээр зочилж, COP17-ын үйл ажиллагаа, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлагатай танилцан, мэдээлэл авч, өөрийн санал бодлоо хуваалцах юм.

Үзсэн: 3600

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна