Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ой тохиож байна
Дүрслэх урлагийн музей нь Монголын эртний дүрслэх урлагийн шилдэг, хосгүй, дахин давтагдашгүй бүтээлүүдийг хадгалж, хамгаалж байна
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойг тохиолдуулан “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Энэхүү хурлыг Монголын музейн салбарт оруулсан хувь нэмэр, тус музей дэх монголчуудын оюун санааны дархлаа болсон үзмэр, цуглуулгын урлал, хийц, технологийн талаар судалсан үр дүнг хэлэлцэх зорилгоор зохион байгуулж байна. Мөн Монголын урлахуй ухааны өвийг шинэ эх сурвалж, шинэ арга зүй, харьцуулсан судалгааны үүднээс авч үзэх, Монголын соёлын өвийн судалгааг олон улсын шинжлэх ухааны эргэлтэд оруулах салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын дүрслэх урлаг, музей судлал, соёлын өвийн судалгаанд бодит хувь нэмэр оруулахад оршино. Дүрслэх урлагийн музей нь Монголын эртний дүрслэх урлагийн шилдэг, хосгүй, дахин давтагдашгүй бүтээлүүдийг хадгалж, хамгаалж байна. Тэдгээр үнэт өвөөрөө дамжуулан ирээдүй хойч үедээ түүх, соёлын ямар ойлголт, мэдлэг, үнэт зүйлийг хүргэж, төлөвшүүлэх тухай асуудлыг эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлон хэлэлцэж буйг зохион байгуулагчид нь тодотгов.
Үзсэн: 5254
Tweet