Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-08-2026
Монгол

Шинэ мэдээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьтай байна


Densmaa 2026-08-19 10:08

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулна

Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьтай байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад орох Энэтхэг Улсад үйлдвэрлэгдсэн вакуум нэрлэгийн цамхагийг Арабын тэнгисийн Мумбайн боомтоос далайгаар тээвэрлэж БНХАУ-ын Тяньжин боомтод буулган, хүнд даацын ачааны машинаар Дорноговь аймаг дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд амжилттай авчирлаа. Одоогоор  263 км ил шугам хоолой, 26 км далд шугам хоолой барихаас 190 км шугам хоолойн материалыг татан авч, гагнаж угсран суурилуулав. Дорнод аймгийн нутгаас 527 км газрын тос дамжуулах хоолой барих ажлын явц 90 хувьтай байна. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах бөгөөд  Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 55-60 орчим хувийг дотоодоосоо хангах тооцоо гаргажээ. 

Үзсэн: 5192

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна