Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-08-2026
Монгол

Шинэ мэдээ

СОР-17


Densmaa 2026-08-19 10:08

Цөлжилттэй тэмцэхэд залуучуудын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, оролцоог нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулж буй Залуучуудын форумд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан оролцлоо. Тэрбээр Монгол Улсын нийт хүн амын 28.6 хувийг 15-34 насны залуус эзэлж буйг онцлоод, уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, усны хомсдол, газрын доройтол зэрэг сорилтыг шийдвэрлэхэд залуучуудын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, оролцоог нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ. COP17 болон Олон улсын бэлчээр, малчдын жилийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучууд, малчид, судлаачид, шинийг санаачлагчдыг холбосон хэд хэдэн арга хэмжээг түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүллээ. Тухайлбал, Залуу малчдын хөтөлбөрийн хүрээнд говийн бүсийн залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд мал аж ахуйгаа тогтвортой эрхлэхэд шаардлагатай мэдлэг, шинэ технологи, арга хэрэгслүүдтэй танилцаж, өөрсдийн туршлага болон орон нутагт тулгамдаж буй асуудлаа хуваалцсан. Мөн Монгол, Япон, Энэтхэгийн залуучуудыг хамруулсан инновацын хөтөлбөрөөр байгаль орчин, хөдөө аж ахуй, орон нутгийн асуудалд технологид суурилсан шийдэл боловсруулж, туршилтын загварууд бий болгоод байна.

Үзсэн: 5173

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна