Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-08-2026
Монгол

Шинэ мэдээ

Хятадын ШУА-ийн их сургуулийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Янфэнтэй уулзлаа


Densmaa 2026-08-25 11:08

Талууд хоёр сургуулийн онцлог, давуу талд тулгуурлан хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал нэгдлээ

       Боловсролын сайд Л.Энх-Амгалан Хятадын ШУА-ийн их сургуулийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Янфэн Ван болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хятадын ШУА-ийн их сургууль нь судалгааны хүрээлэн, лаборатори, эрдэмтэн, судлаачдын нөөцөд тулгуурлан сургалт, судалгааг хослуулан хөгжүүлдэг БНХАУ-ын тэргүүлэх судалгааны их сургуулиудын нэг юм. Монгол Улсын ШУА-ийн их сургууль өнгөрсөн жилээс элсэлтээ авч эхэлсэн. Талууд хоёр сургуулийн онцлог, давуу талд тулгуурлан хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал нэгдлээ. Мөн хоёр талын хамтарсан хөтөлбөрөөр залуу эрдэмтдийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов. ШУА-ийн их сургууль хөтөлбөр, арга зүйн хувьд БНХАУ-ын их сургуультай ижил зорилго, чиглэлээр хөгжиж байгаа тул хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо. Түүнчлэн санхүүжилтийн загварыг хоёр тал хамтран судалж, тогтвортой санхүүгийн механизмыг бий болгоход анхаарч ажиллах юм.

Үзсэн: 15

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна