Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Ерөнхий боловсролын сургуульд шатар заана


Densmaa 2026-09-04 10:09

Дэлхийн шатрын холбооноос манай улсад 10 мянган иж бүрдэл шатар бэлэглэж, ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл орохоор болов

     Ерөнхий боловсролын сурагчдын “Их нүүдэл” шатрын хөтөлбөрийн нээлтийн танилцуулга уулзалт Төрийн ордонд боллоо. Дэлхийн шатрын холбооноос манай улсад 10 мянган иж бүрдэл шатар бэлэглэж, ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл орохоор болов. Дээрх шатрыг ЕБС-иудад хуваарилснаар хичээл албан ёсоор эхлэх юм. Тус хөтөлбөр нь ЕБС-ийн сурагчдын шүүн тунгаах, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах зэрэг чухал чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ. Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Хиймэл оюун ухааны эрин үед хүүхдэд оюуны чадамжаас илүүтэй сэтгэлийн хөдлөлөө жолоодох чадвар чухалчилдаг болсон. Шатар нь бусдыг ойлгох, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар тунгаан бодох чадварыг олгодог. Тиймээс сургууль бүрийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг албан ёсоор оруулсан нь суралцахуйд суралцсан”, төлөвшсөн монгол иргэнийг бэлтгэхэд чухал нөлөө үзүүлнэ гэв. Хүүхэд шатар тоглох явцдаа хаана, хэрхэн алдсанаа болон ямар шийдвэр гаргавал өөр үр дүнд хүрэх байснаа шууд ухаарч, өөрийн үйлдэлд дүгнэлт хийж сурдаг. Энэ нь тэвчээр, хариуцлагатай байдал, өөрийгөө хөгжүүлэн засах хамгийн том чадвар эзэмшүүлдэг хэмээн ярилаа.  Ерөнхий сайд асан, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар ярихдаа, “Хиймэл оюун хүүхдийн өмнөөс бодох ёсгүй. Хиймэл оюун бидний амьдралын нэг хэсэг болж байна. Харин хүүхдүүд өөрсдөө бодож, асуулт асууж, асуудлыг шийдэж, зөв шийдвэр гаргах чадвартай өсөх нь чухал. Үүнд шатар тусална” гэсэн юм.

Үзсэн: 4308

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна