Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28,29-10-2026
Монгол

Шинэ мэдээ

"Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын шилдэг 100 туршлага"-аар шалгарлаа


Densmaa 2026-10-30 10:10

Дуу чимээний эх үүсвэр болж байсан мотоциклоор мал хариулахаас татгалзаж, уламжлалт морьтой мал маллах арга барилд эргэн шилжиж, энэхүү уламжлалыг залуу үед өвлүүлэн үлдээх үйл ажиллагааг хэвшүүлжээ

Төв аймгийн Хустайн байгалийн цогцолборт газар  "Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын шилдэг 100 туршлага" олон улсад шалгарлаа. Энэ жил Словени улсын Крань хотод зохион байгуулсан дэлхийн чуулга уулзалтын үеэр Монгол улсаас Баянзаг болон Хустайн байгалийн цогцолборт газар шалгарсныг албан ёсоор зарлажээ. Хустайн байгалийн цогцолборт газар нь улсын төсвийн санхүүжилтээс хамааралгүйгээр, өөрийн экотуризмын үйл ажиллагаанаас олсон орлогоор нэн ховор амьтан болох тахийг хамгаалах, экосистемийг хадгалан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Жуулчдын мэдээлэл, үйлчилгээний төвд сүү, сүүн бүтээгдэхүүн болон гар урлалын бүтээгдэхүүн борлуулахад “Борлуулалтын шимтгэл тэг хувь” байх зарчмыг нэвтрүүлснээр аялал жуулчлалаас олсон орлогыг орон нутгийн иргэдэд шууд хүртээх боломж бүрдсэн байна. Мөн дуу чимээний эх үүсвэр болж байсан мотоциклоор мал хариулахаас татгалзаж, уламжлалт морьтой мал маллах арга барилд эргэн шилжиж, энэхүү уламжлалыг залуу үед өвлүүлэн үлдээх үйл ажиллагааг хэвшүүлжээ. Нидерланд улсад төвтэй "Green Destinations" олон улсын байгууллагаас энэхүү шалгаруулалтыг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Дэлхийн улс орнуудын тогтвортой, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж буй шилдэг туршлага, амжилттай хэрэгжсэн төсөл, санаачилгуудыг шалгаруулж, олон улсад сурталчилдаг нэр хүндтэй уралдаан юм.

Үзсэн: 51

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна