Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28,29-10-2026
Монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Төлөөлөгчийн газрыг Монгол улсад байгуулна


Densmaa 2026-10-30 11:10

хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, урт хугацааны, үр дүнтэй түншлэлийг бэхжүүлэхэд чухал алхам болж байгааг онцоллоо

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд тус байгууллагын Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах тухай Хүлээн авагч улсын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрт Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо болсон “Дэлхийн хүнсний форум”-ын үеэр гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Монгол Улс 1973 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр НҮБ-ын ХХААБ-ын гишүүнээр элссэн. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд 2009 онд НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад суух “Хөтөлбөрийн туслах”-ын албан тушаалыг бий болгох, үүнтэй холбогдон гарах зардал, нөхцөлийг хангахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байв. Энэ нь тус байгууллагын үйл ажиллагааг манай улсад хэрэгжүүлэх үндэс болсон ч Төлөөлөгчийн газрын эрх зүйн статусыг тодорхойлсон тусгай хэлэлцээр өнөөг хүртэл байгуулагдаагүй байсан юм. Энэхүү хэлэлцээр нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, урт хугацааны, үр дүнтэй түншлэлийг бэхжүүлэхэд чухал алхам болж байгааг онцоллоо.

Үзсэн: 59

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна