Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ази, Европын Дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 13 дахь удаагийн хуралдаан боллоо


Zambaga 2016-01-10 11:01

Ази, Европын Дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 13 дахь удаагийн хуралдаан боллоо

 2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох Ази, Европын Дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн 13 дахь удаагийн хуралдаан боллоо.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Үндэсний зөвлөл энэ удаагийн хуралдаанаараа уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.Хуралдаанаар кибер аюулгүй байдлыг хангах болон Шуурхай удирдлагын штаб, Нэгдсэн удирдлагын төвд шаардагдах техник, тоног төхөөрөмж худалдан авах, Улаанбаатар хотын зарим чиглэлд авто зам тавих, гэрэлтүүлэг шинэчлэх, зочид буудлын зарим санхүүжилтийг гүйцээх зэрэг АСЕМ-ын бэлтгэл ажлын санхүүжилттэй холбоотой мэдээллийг сонсож, санхүүжилтийг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэхээр тогтлоо.Энэ дөрөвдүгээр сараас АСЕМ-ын дагалдах хурлуудын үйл ажиллагаа эхлэх учраас дэд ажлын хэсгүүдийг байнгын ажиллагаатай болгож, ажлын хэсгүүдийн хурлыг тогтмолжуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Үзсэн: 1404

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)