Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ хошой аварга боллоо
Тэрбээр эхний оролтоороо 231 кг, хоёр дахь шахалтаар 236 кг, сүүлийн өргөлтөөр 246 кг шахсанаар алтан медалийг энгэртээ зүүж, төрийн дууллаа эгшиглүүлэв
Японы Айчи мужийн Нагояа хотод үргэлжилж буй Азийн пара V наадмын тав дахь өдөр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ түрүүлж, хошой аварга боллоо. Тэрбээр эхний оролтоороо 231 кг, хоёр дахь шахалтаар 236 кг, сүүлийн өргөлтөөр 246 кг шахсанаар алтан медалийг энгэртээ зүүж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Ингэснээр Э.Содномпилжээ Азийн пара наадмаас гурав дахь медалиа авч байна. Түүний хувьд Азийн пара наадамд таван удаа оролцохдоо 2018 оны Жакартагаас алт, 2023 онд Ханжоугоос мөнгөн медаль, 2026 онд дахин алтан медаль хүртлээ. Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ паралимпын алт, мөнгө, хүрэл, ДАШТ-ий хоёр алт, ААШТ-ий хоёр алт, Азийн наадмын хоёр алт, нэг мөнгөн медальтай боллоо.
Үзсэн: 294
Tweet