Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23,24-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол циркийн 85 жилийн ой тохиож байна


Densmaa 2026-10-23 11:10

Үзэсгэлэнгийн онцлох хэсэг нь 1940-1950-иад оны үед хамаарах, эх хувиараа хадгалагдан үлдсэн ховор гэрэл зургууд юм.

Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнг Монголын театрын музейд нээлээ. Үзэсгэлэнд Монголын циркийн түүх, хөгжлийг харуулсан гэрэл зураг, ховор нандин үзмэрүүд, дотоод, гадаадын циркчдийн дурсгалын зүйлсийг дэлгэн толилуулж байна. Мөн циркчдийн аялан тоглолт болон хөдөө орон нутагт тоглосон тоглолтуудын гэрэл зураг багтжээ. Үзэсгэлэнгийн онцлох хэсэг нь 1940-1950-иад оны үед хамаарах, эх хувиараа хадгалагдан үлдсэн ховор гэрэл зургууд юм. Тухайлбал, 1940-өөд оны үеийн циркийн тоног төхөөрөмж, тоглолтын хэрэгслүүд, Ардын жүжигчин Алиа Данзаны тоглолтод хэрэглэж байсан сандал зэрэг ховор үзмэр бий. Түүнчлэн 1960-1970-аад оны үед агаарын гимнастикт ашиглаж байсан тоног төхөөрөмж, татлага олс, тор зэрэг циркийн хэрэгслүүдийг дэлгэн үзүүлж байна.

Үзсэн: 294

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна