Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

БНТУ-ын нийгмийн хамгааллын салбараас туршлага судлана.


Zambaga 2016-01-12 08:01

БНТУ-ын нийгмийн хамгааллын салбараас туршлага судлана.

 Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нар Төрийн ордонд уулзлаа.Сайд С.Эрдэнэ энэхүү уулзалтын үеэр нийгмийн хамгааллын салбарт Монгол-Туркийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, БНТУ-ын нийгмийн хамгааллын салбараас туршлага судлах, хоёр улс хооронд мэргэжилтэн солилцох, сургалт дадлагын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэйгээ дурдахын сацуу энэ оны 2 дугаар сард БНТУ-д айлчлал хийх саналтай байгаагаа уламжиллаа. Элчин Сайд Мурат Карагөз Сайд С.Эрдэнийг Туркийн Засгийн газар хүндэтгэлтэйгээр хүлээн авахыг дурдаад Турк-Монголын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулах нь Турк Улсад ажиллаж амьдарч буй 3000 орчим монгол иргэдэд ач холбогдолтой болохыг дурджээ.

Үзсэн: 1326

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)