Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Антарктид тивийн Ливингстоны аралд Монгол Улсын бааз байгуулах газартай боллоо.


Zambaga 2016-01-12 09:01

Антарктид тивийн Ливингстоны аралд Монгол Улсын бааз байгуулах газартай боллоо.

 Монгол Улсын Усны ассоциаци, Антарктид судлалын нийгэмлэгээс хамтран Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар мэдээлэл хийлээ.
Усны ассоциацийн тэргүүн, Антарктид судлалын нийгэмлэгийн гишүүн, техникийн ухааны доктор Д.Батмөнх судлаач эрдэмтэн гэсэн статустай олон улсын судалгааны багт ажиллажээ. Тэрээр Антарктид тивийн Ливингстоны арал дахь Болгар болон Испанийн олон улсын судалгааны баазад өнгөрсөн сарын 16-27-ны өдөр ажиллаад энэ сарын 9-нд эх орондоо иржээ.Доктор Д.Батмөнх Антарктид тивийн Ливингстоны аралд байрлах Монгол Улсын бааз байгуулах газрын судалгааг нарийвчлан хийж Болгарын судлаач эрдэмтдийн хамт орчин үеийн багаж тоног төхөөрөмж, программ хангамж ашиглан тогтоов. Тухайлбал, судалгааны ажлын үр дүнд Монгол Улсын бааз байгуулах газрын хил заагийг тогтоож байгаа бөгөөд газрын өндөр нам, байрлалын зураг, эргэн тойрны болон бүх талын видео зураглал хийжээ.Энэхүү ажлын үр дүн нь Антарктид тивийн Ливингстоны аралд байрлах Монгол Улсын бааз байгуулах ажлын үндсэн баримт бичиг болох юм. Цаашид энэхүү баримт, материалыг Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор танилцуулна. Антарктид судлалд Монголын үе үеийн нийт 10 судлаач олон улсын судалгааны багийн бүрэлдэхүүнд оролцож өмнөд мөсөн тивд Монгол Улсынхаа тугийг мандуулж байв.

Үзсэн: 1333

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна