Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголын үндэсний урлагийн гайхамшиг” үзэсгэлэн нээгдэнэ


Zambaga 2016-01-14 10:01

“Монголын үндэсний урлагийн гайхамшиг” үзэсгэлэн нээгдэнэ

 Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Ойг угтаж чуулгын уран бүтээлчид “Монголын их хатад” бүжгэн туульс, “Оройн дээд” дуулалт жүжиг, “Монголын их нүүдэл”  үндэсний их найрал хөгжмийн концертыг цувралаар тоглосон билээ. Энэ үеэр “Эх орноо, их урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилцгаая” урианд дор “Монголын үндэсний урлагийн гайхамшиг” сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан юм. Уралдааны оролцогчдод зориулан  өнгөрсөн онд “Монгол үндэсний бүжгийн баяр” зураг авалтын өдөрлөгийг  “Хүннү молл” цогцолборт зохион байгуулсан. Уг уралдааны дүн маргааш гарах бөгөөд “Монголын үндэсний урлагийн гайхамшиг” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг “Хүннү молл” цогцолборт дэлгэхээр болжээ. Гэрэл зургийн уралдаанд нийт 25 гэрэл зурагчин 70 бүтээлээр өрсөлдсөн аж. Уралдааныг зохион байгулсан ҮДБЭЧ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны зүгээс шилдэг 70 бүтээлийг каталог болгон хэвлүүлхээр бэлтгэж байгаа юм байна.

Үзсэн: 1156

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна