Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс аялбал зохих, хөгжингүй 10 орны жагсаалтанд оржээ.


Zambaga 2016-01-17 07:01

Монгол Улс аялбал зохих, хөгжингүй 10 орны жагсаалтанд оржээ.

 Беркелэйд харьяалалтай Дэлхийн арлын хүрээлэнгийн төслийг эзэмшигч “Этикал Травелэр” ашгийн бус байгууллагаас жил бүр гаргадаг “аялбал зохих, хөгжингүй 10 орны жагсаалт”-ыг гаргажээ.Энэхүү жагсаалтыг гаргахдаа улс бүрийг хүний эрх, нийгмийн халамж, амьтан болон хүрээлэн буй орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээр нь оноогоор жагсааж дүгнэсэн байна. Монгол, Гренада, Микронез, Панама, Тувалу зэрэг улс орнуудын хувьд энэ жилийн жагсаалтад анх удаагаа багтаж буй юм.“Жуулчид аялалд зарцуулахаар төлөвлөж буй төсвөө ирээдүйтэй, хөгжиж буй улс орнуудад зарцуулснаар хүн төрөлхтний түүхийг дэлхий дахинд  түгээхээс гадна тэднийг дэмжиж буй хэрэг юм” хэмээн “Этикал Травелэр”-аас гаргасан мэдээлэлд дурджээ.

Эдгээр улс орнуудыг англи цагаан толгойн дарааллаар дурдвал Капе ВердеДоминиканГренадаМикронезийн Холбооны УлсМонголПанамаСамоаТонгаТувалуУругвай гэсэн 10 улс орон багтсан байна.

“2016 оны жагсаалтад 7 арлын улс байгаа нь өмнөх онуудын жагсаалтад багтсан ялагчдын буухиаг үргэлжлүүлэх ач холбогдолтой байлаа. Харин эх газрын Азийн улс орнуудаас анх удаа жагсаалтад Монгол улс багтсан нь ихээхэн онцлог, бахархууштай үйл явдал байлаа. Дэлхий дээр аль ч улс төгс байж чадахгүй, гэхдээ илүү сайн, тогтвортой нийгэм байгуулахаар эрмэлзэж буй улс орныг бид хүндэтгэж энэхүү жагсаалтдаа оруулсан” гэж Этикал Травелэр”-ийн үүсгэн байгуулагч Жефф Грийнволд хэлсэн байна.

Үзсэн: 1206

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна