Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

2015 онд “Оюутолгой” компани 202 мянга 200 тонн зэс үйлдвэрлэжээ.


Zambaga 2016-01-20 07:01

2015 онд “Оюутолгой” компани 202 мянга 200 тонн зэс үйлдвэрлэжээ.

 Оюутолгой” компани 2015 оны IV улиралд үйлдвэрлэлийн гарцыг өмнөх улирлынхаас 8.5 хувиар нэмэгдүүлж үйлдвэрлэл эхэлснээс хойших хамгийн өндөр түвшиндээ хүргэжээ. Үр дүнг тодруулбал, зэсийн үйлдвэрлэл өмнөх  улирлын гүйцэтгэлтэй харьцуулахад 2.3 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн, ил уурхайн хоёр дахь үе  шатны өндөр агуулгатай хүдрийг олборлож, олборлолтын хэмжээг нэмэгдүүлсний үр дүнд алтны үйлдвэрлэл өмнөх улирлынхаас 68.3 хувиар нэмэгджээ.
            Оюутолгой” компани 2015 оны IV улиралд үйлдвэрлэлийн гарцыг өмнөх улирлынхаас 8.5 хувиар нэмэгдүүлж үйлдвэрлэл эхэлснээс хойших хамгийн өндөр түвшиндээ хүргэжээ.Үр дүнг тодруулбал, зэсийн үйлдвэрлэл өмнөх  улирлын гүйцэтгэлтэй харьцуулахад 2.3 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн, ил уурхайн хоёр дахь үе  шатны өндөр агуулгатай хүдрийг олборлож, олборлолтын хэмжээг нэмэгдүүлсний үр дүнд алтны үйлдвэрлэл өмнөх улирлынхаас 68.3 хувиар нэмэгджээ.

            2015 оны дүнгээр “Оюутолгой” компани 202 мянга 200 тонн зэс үйлдвэрлэсэн нь энэ онд 175-195 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн “Туркойз Хилл”-ийн төлөвөөс давсан үзүүлэлт болжээ. Алт үйлдвэрлэл 653 мянган унци байсан нь 600-700 мянган унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй нийцсэн байна. Түүнчлэн энэ он “Оюутолгой” компанийн бүтэн жил үйлдвэрлэл явуулсан хоёр дахь жил бөгөөд энэ онд уурхайн олборлолт 19.3, боловсруулсан хүдрийн хэмжээ 23.9, баяжмалын үйлдвэрлэл 39.9, зэсийн үйлдвэрлэл 36.3, алтны үйлдвэрлэл 10.9 хувиар тус тус өсжээ.“Оюутолгой” компани 2016 онд 175 -195 мянган тонн зэс, 210-260 мянган унци алт үйлдвэрлэх төлөвтэй байна. 2016 онд үйлдвэрлэх алтны дийлэнх хэсгийг оны эхний хагаст үйлдвэрлэх ажээ.Далд уурхайн бүтээн байгуулалтын хувьд өнгөрөгч 2015 оны 12 дугаар сард “Оюутолгой” компани 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурсан билээ. Үүнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын зардлын тооцоог шинэчлэх, далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил үргэлжилж байгаа ажээ.нь энэ онд 175-195 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн “Туркойз Хилл”-ийн төлөвөөс давсан үзүүлэлт болжээ. Алт үйлдвэрлэл 653 мянган унци байсан нь 600-700 мянган унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй нийцсэн байна. Түүнчлэн энэ он “Оюутолгой” компанийн бүтэн жил үйлдвэрлэл явуулсан хоёр дахь жил бөгөөд энэ онд уурхайн олборлолт 19.3, боловсруулсан хүдрийн хэмжээ 23.9, баяжмалын үйлдвэрлэл 39.9, зэсийн үйлдвэрлэл 36.3, алтны үйлдвэрлэл 10.9 хувиар тус тус өсжээ.“Оюутолгой” компани 2016 онд 175 -195 мянган тонн зэс, 210-260 мянган унци алт үйлдвэрлэх төлөвтэй байна. 2016 онд үйлдвэрлэх алтны дийлэнх хэсгийг оны эхний хагаст үйлдвэрлэх ажээ.Далд уурхайн бүтээн байгуулалтын хувьд өнгөрөгч 2015 оны 12 дугаар сард “Оюутолгой” компани 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурсан билээ. Үүнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын зардлын тооцоог шинэчлэх, далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил үргэлжилж байгаа ажээ.

Үзсэн: 1082

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна