Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын тамирчин Т.Дариа талбайн теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга боллоо.


Zambaga 2016-01-25 06:01

Монголын тамирчин Т.Дариа талбайн теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга боллоо.

 Тайландад болж буй талбайн теннисний 14 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний охидын ганцаарчилсан төрөлд Т.Дариа аваргалжээ.
Тэрбээр аваргын төлөөх тоглолтод Малайзын Э.Вэнийг 6:4,6:2-өөр хожсон байна. Монголын талбайн теннисний түүхэн дэх анхны Азийн аварга болсон Т.Дариа гэр бүлийнхээ хамт Канад улсад амьдардаг бөгөөд энэ тэмцээнд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцжээ.Энэ сарын 17-ны өдөр эхэлсэн тус тэмцээнд 18 орны 76 тамирчин ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд хурд хүчээ сорьж байна.Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан тамирчин өрсөлдөж байгаа аж. Тус тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөнө.

Үзсэн: 1136

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна