Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

"Гавана-2016" Гран при-гаас манай хоёр жүдоч хүрэл медаль хүртлээ.


Zambaga 2016-01-25 06:01

"Гавана-2016" Гран при-гаас манай хоёр жүдоч хүрэл медаль хүртлээ.

 Кубын Гавана хотноо "Гавана-2016" Гран при тэмцээн өндөрлөлөө. "Рио-2016" олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай найман жүдоч өрсөлдөж, хоёр тамирчин хүрэл медаль хүртэв.Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -52 кг-д хүч үзсэн Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Женко клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Адьяасамбуугийн Цолмон хүрэл медалийн тавцанд зогссон.Харин Женко клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ганбаатарын Одбаяр эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд барилдаж, мөн хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү хоёр хүрэл медаль хүртсэнээр Монгол Улс медалийн чансаагаар 66 орноос 15 дугаарт жагссан байна. "Гавана-2016" Гран при тэмцээнд 66 улсын эрэгтэй 231, эмэгтэй 155 нийт 386 жүдоч өрсөлджээ.

Үзсэн: 1102

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна