Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Азийн Хөгжлийн Банкны 7 сая ам.долларын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.


Zambaga 2016-01-25 07:01

Азийн Хөгжлийн Банкны 7 сая ам.долларын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

 Сангийн сайд Б. Болор, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр нар хэд хэдэн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал: “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх” ,“Баруун бүсийн бага сургуулийн дотуур байрны орчинг сайжруулах” ,“Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц төслийн бэлтгэл ажлыг хангах” төслүүдийг баталгаажуулах юм.Эдгээр төслүүдийн нийт санхүүжилт нь 7 сая ам.доллар бөгөөд эх үүсвэр нь Япон Улсын Засгийн Газрын Ядуурлыг Бууруулах Япон Сангийн буцалтгүй тусламж юм.   Ёслолын ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Н. Батцэрэг, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Улаанбаатар хотын дэд дарга С.Очирбат болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Үзсэн: 1174

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна