Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод бараалхлаа.


Zambaga 2016-01-25 07:01

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод бараалхлаа.

 Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан 1 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлал Монгол Улсад хийж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан дагалдан яваа албаны хүмүүсийн хамт Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, уламжлалт найрсаг харилцаатай Унгар Улстай хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлж, тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт болохыг онцлов. Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засгийн агуулгаар баяжуулахад Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийж буй анхны айлчлал ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэн хэллээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч, Гадаад хэрэг, худалдааны сайд нар айлчилсан болохыг дурдаад “Хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэй” гэлээ. Ази, Европын Парламентчдын /АЕП/ дээд түвшний уулзалт энэ оны 04 дүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо болохыг Улсын Их Хурлын дарга хэлээд, уг уулзалт арга хэмжээнд Унгар Улсын Парламентын даргад урилга илгээсэн. Монгол Улс, Унгар Улстай улс төр, эдийн засаг, бизнес зэрэг бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа улам батжуулах зорилготой байна. Монгол Улс бол зөвхөн 3 сая хүний зах зээл биш, харин манай хөрш хүчирхэг хоёр улсын 1.5 тэрбум хүн амтай зах зээл биднийг хүрээлэн байдаг.

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан, “Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг хүндхэн байсан учир Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамаа хаасан. Хэцүү үе ард хоцорсон болохоор дахин Элчин сайдын яамаа нээлээ. Өнөөдөр Унгар Улсад 100 монгол оюутан суралцаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Эртний дотно харилцаа эргэн сэргэж байгааг энд тэмдэглэн хэлмээр байна” гэлээ.

Үзсэн: 1095

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна