Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын дарга З.Энхболд АНДӨНХ-ны /ABU/ Ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Моттагиг хүлээн авч уулзав.


Zambaga 2016-01-25 07:01

УИХ-ын дарга З.Энхболд АНДӨНХ-ны /ABU/ Ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Моттагиг хүлээн авч уулзав.

 Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Моттагиг хүлээн авч уулзав. Ноён Жавад Моттаги, дэлхийн 58 оронд 220 гаруй гишүүнтэй тус холбооны үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. 1964 онд байгуулагдсан тус холбоо нь бүс нутагтаа өргөн нэвтрүүлгийн салбарыг хөгжүүлэх, гишүүн байгууллагуудынхаа дунд хамтарсан арга хэмжээ зохион явуулах үндсэн зорилготой ба Монгол Улсаас 12 байгууллага гишүүнээр элссэн байдаг талаар танилцууллаа. Уулзалтын үеэр Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоон дахь Монголын телевизүүдийн оролцоо, байр суурь, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Үзсэн: 1105

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна