Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

“Дэлхий дахины эрх чөлөөний байдал” илтгэлд


Zambaga 2016-02-02 10:02

“Дэлхий дахины эрх чөлөөний байдал” илтгэлд Монгол Улс 56-р байранд бичигджээ.

Олон улсын хүний эрхийн Freedom House байгууллагын дэлхийн улс орнуудын эрх чөлөөний байдлыг үнэлсэн үнэлгээгээр Монгол Улс дэлхийн 195 орноос 86 оноогоор 56 дугаар байрт Хорват, Латвийн дараа орж “Эрх чөлөөт” орон болсон байна. Тус байгууллагын нийтлүүлсэн “Дэлхий дахины эрх чөлөөний байдал” илтгэлд ингэж дурджээ. Энэ байгууллага 1973 оноос хойш дэлхийн улс орнуудад ард иргэд нь хэр эрх чөлөө эдэлж байгааг үнэлэн илтгэл бэлтгэдэг болсон юм байна. 2016 оны энэ илтгэлд дэлхийн 195 орныг хамруулан судалгаа явуулж “эрх чөлөөт”, “хагас эрх чөлөөтэй”, эрх чөлөөт бус” гэж ангилан 100 оноогоор дүгнэн жагсаасан байна. 100 оноо авсан орнуудын ард иргэд эрх чөлөөтэй гэж үнэлэгдсэн бол 0 оноотой нь хамгийн эрх чөлөөгүй орон болж байна. Манай умард хөрш Орос 22 оноогоор 167 дугаар байрт, өмнөд хөрш Хятад 16 оноогоор 179 дүгээр байрт тус тус орж эрх чөлөөгүй орны тоонд оржээ. Энэ үнэлгээнд улс төр, иргэний болон бусад эрх чөлөө ямар байгааг харгалзсан гэнэ.

Үзсэн: 1189

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна