Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголчууд гал бичин жилтэйгээ золголоо


Zambaga 2016-02-14 07:02

Монголчууд гал бичин жилтэйгээ золголоо

 Өнгөрсөн долоо хоног бүхэлдээ сар шинийн баяраа тэмдэглэсэн өдрүүд байлаа. Монголчууд билгийн тоололтой ард түмнүүдийн нэгэн адил өвлийн сараа үдэж, хаврын сартайгаа золголоо. Цагаан сарын шинэлгээ бол олон зуун жилээс уламжлан ирсэн монголчууд бидний хувьд төр ёсны их баяр, өтгөс дээдсээ хүндлэн,нялх балчруудаа хайрлан шинэ онтойгоо золгож байгаа их өргөн дэлгэр баяр болдог уламжлалтай. Хиргүй тунгалаг,сэвгүй сайхан сэтгэлээр золгон мэндчилж,хүн болгонд сайныг бэлгэдэн ерөөж, гэр бүл, удам судраараа сайн сайхан бүхнийг хэлэлцэн ярьж,ирж байгаа жилийнхээ өнгийг тодорхойлон шинэ жилээ угтах ёсон монгол түмнийх юм. Энэ бичин жилд ч аз хийморь дүүрэн, идээ ундаа бялхан сайхан золголоо. Хэдийгээр нийт 360 гаруй сумын гуравны нэг шахам  нь цагаан зудтай байгаа ч намартаа сайн тарга хүч авсан мал сүрэг маань өнтэй сайхан өвөлжиж байна.

Үзсэн: 1075

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна