Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-05-2024
монгол

Шинэ мэдээ

Чех улсад суралцагч Монгол оюутны өдөрлөг боллоо.


Zambaga 2016-02-15 09:02

Чех улсад суралцагч Монгол оюутны өдөрлөг боллоо.

      Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, Чех Улс дахь оюутан, залуусын “Баян Монгол” ТББ хамтран тус улсад суралцагч оюутнуудын уулзалт өдөрлөгийг 2 дугаар сарын 13-ний өдөр Прага хотноо зохион байгууллаа. Чех Улсын их, дээд сургуульд суралцагч оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ойртуулан нэгтгэх, өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ нэгдсэн зохион байгуулалттайгаар 2016 онд оюутан, залуусын дунд зохион байгуулах арга хэмжээнүүд, эх орноо сурталчлах, оюутан залуусаа дэмжих чиглэлээр хамтран ажиллах чиглэл, боломжуудын талаар өдөрлөгийн үеэр санал солилцож ярилцжээ. Уулзалт өдөрлөгт ЭСЯ, Прага хотын гадаад иргэдэд зориулсан Интеграцийн төв болон Чех Улсын Техникийн ухааны сургуулийн төлөөлөл оролцсоны зэрэгцээ “Оны шилдэг оюутан”-г шалгаруулсан байна.

 

Үзсэн: 1041

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна