Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс гурван улсын Хүний эрхийн төлөв байдлын ажлын хэсгийн илтгэгчээр ажиллана.


Zambaga 2016-02-15 09:02

Монгол Улс гурван улсын Хүний эрхийн төлөв байдлын ажлын хэсгийн илтгэгчээр ажиллана.

 Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн гишүүний хувьд Соломоны Арлууд Улсын хүний эрхийн төлөв байдлын тайланг НҮБ-ын ХЭЗ-өөр хэлэлцэх Ажлын хэсгийн Илтгэгчээр ажиллав. Энэ нь манай улс НҮБ-ын ХЭЗ-ийн үйл ажиллагаанд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн эрхтэйгээр оролцож эхэлснээс хойш хийгдэж буй анхны томоохон ажил юм. Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн нөхцөл байдлыг 4 жил тутамд хянан хэлэлцэж, дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үүрэгтэй. Тус зөвлөл жилд дунджаар 42 улсын хүний эрхийн төлөв байдлын тайланг хэлэлцдэг юм. Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй 47 улс бүр тухайн жилд хэлэлцэгдэх 3-4 улсын тайланг гардан хариуцаж, хэлэлцэх үйл явцад тэргүүлэх үүрэгтэйгээр оролцдог. Тухайлбал Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд 2016 онд Соломоны Арлуудын Улс, Сент-Винсент ба Гренадин, Уганда зэрэг 3 улсын хүний эрхийн төлөв байдлын тайланг хэлэлцэх Ажлын хэсгийн Илтгэгчээр ажиллах юм.

Үзсэн: 1128

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна