Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-д байгаа Монголын археологийн үнэт олворуудыг манай талд хүлээлгэн өгнө.


Zambaga 2016-02-16 12:02

АНУ-д байгаа Монголын археологийн үнэт олворуудыг манай талд хүлээлгэн өгнө.

     Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгож байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын Албатай байгуулж буй “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээнд Элчин сайд Б.Алтангэрэл Вашингтон хотноо гарын үсэг зурлаа. Ийнхүү энэ гэрээ байгуулагдсанаар Америкийн тал энэ удаа Нью Йорк мужид 2014 хураагдсан Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, Юта мужид 2015 онд хураагдсан Бактрозаврын гавлын яс, Протосератопын араг яс, Протосератопын өндөгний чулуужсан үүр, Пситозаврын араг яс, Пситозаврын гавлын яс, зулзаган Протосератопын араг яс бүхий нэг хайрцаг, Хадрозаврын араг яс зэрэг олдворыг манай улсад хүлээлгэн өгөх болж байгаа юм. Дээрх олдворуудыг Америкийн тал энэ оны 4 дүгээр сарын 5-нд Нью Йорк хотноо манай улсад албан ёсоор хүлээлгэн өгөх юм байна.

Үзсэн: 1101

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна