Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Истанбул Гастрономи” олон улсын тогооч нарын фестивалиас Монголын тогоочид зургаан медаль хүртлээ.


Zambaga 2016-02-16 07:02

“Истанбул Гастрономи” олон улсын тогооч нарын фестивалиас Монголын тогоочид зургаан медаль хүртлээ.

 Дэлхийн тогооч нарын холбоо болон Туркийн тогооч нарын холбооноос зохион байгуулсан 14 дэх удаагийн “Истанбул Гастрономи” олон улсын тогооч нарын фестивалиас Монголын тогоочид зургаан медаль хүртлээ. Тодруулбал, Монголын мастер тогоочдын холбооны тэргүүн, МУ-ын зөвлөх инженер, МУ-ын мастер тогооч Д.Буяндэлгэр, Монголын мастер тогоочдын холбооны гүйцэтгэх захирал, МУ-ын мастер тогооч Р.Батбаатар, ММТХ-ны дэргэдэх Ахлах тогоочдын холбооны захирал, МУ-ын мастер тогооч Ж.Отгонпүрэв, МУ-ын мастер тогооч Ж.Цагаанцоож, Б.Байгалмаа нарын таван тогооч амжилттай оролцож, багаараа Гранд прикс болон Ази хоолны төрлөөс нийт зургаан медаль хүртжээ. Энэ сарын 11-14-ний хооронд болж өнгөрсөн уг тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 2000 гаруй тогооч оролцсон ажээ.

Үзсэн: 1047

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна