Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Гавьяат уулчин Б.Гангаамаа “Карстений пирамид”-ад гарна.


Zambaga 2016-02-16 08:02

Гавьяат уулчин Б.Гангаамаа “Карстений пирамид”-ад гарна.

 Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны Монгол эмэгтэй уулчин, гавьяат тамирчин Б.Гангаамаа 2016 оны эхээр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962/ уулын оргилд амжилттай гарсан.Түүний хувьд уулчдын гарахыг хүсдэг тив тивийн оргил “Seven summit”-ын тавд нь гараад байна. Түүний авирах дараагийн оргил нь Австрали далайн орнуудын ноён оргил болох “Карстений пирамид” юм. Арал дээр байрлах хамгийн өндөр уул учир маш их судалгаа, зохицсон бэлтгэл болон багагүй хэмжээний жин хасах шаардлагатай гэдгийг Б.Гангаамаа гавьяат онцолж байв. Түүний хувьд ирэх сараас бэлтгэлдээ гарах бөгөөд энэ ондоо багтааж авиралтыг хийх бодолтой байгаагаа дуулгалаа. Одоогоор “Карстений пирамид”-ад Монгол уулчин гараагүй байгаа аж. Гавьяат уулчин Б.Гангаамаагийн дэлхийн таван их оргилд хүрсэн үзүүлэлт юм.

Үзсэн: 1036

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна