Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барина.


Zambaga 2016-02-17 08:02

Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барина.

 Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх  үйлдвэр барих шийдвэрийг засгийн газраас гаргасан. Тус үйлдвэр жилд 530 мянган тонн зэсийн баяжмалыг хайлуулж, цэвэршүүлэх хүчин чадалтай байх юм. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барихаар сонгосон нь байршлын хувьд дэд бүтэц сайн хөгжсөн, зэсийн томоохон гол ордуудын дунд оршдог, хүхрийн хүчлийн менежментийг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэх боломжтой, жоншны тархалтын бүс нутгийн  төв хэсэгт,  баяжуулах үйлдвэрүүдийн дунд оршдог, тээврийн хувьд Бор-Өндөр сум нь ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын төв шугамтай, Улаанбаатар Замын-Үүдийг холбосон босоо тэнхлэгийн автозамаас 50 км зайтай бөгөөд  хатуу хучилттай автозам тавих хөрөнгө оруулалт шийдэгдсэн зэрэг  давуу үзүүлэлтүүдтэй. Тус төслийг гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар босгохоор төлөвлөөд байгаа юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого УИХ-аар батлагдсан. Аж үйлдвэрийн сайд Эрдэнэбатын хэлснээр тус үйлдвэрийг 2020 он гэхэд энэ төслийг дуусгахаар төлөвлөж байгаа юм.

Үзсэн: 1065

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна