Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Люксембургийн Зүрхний мэс засалч доктор Жон Байзелд “Найрамдал” медаль гардууллаа.


Zambaga 2016-02-22 07:02

Люксембургийн Зүрхний мэс засалч доктор Жон Байзелд “Найрамдал” медаль гардууллаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Люксембургийн Зүрхний мэс засал, Интернэшнл Кардиологийн институтын захирал, доктор Жон Байзелыг Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Элчин сайд Х.Даваадорж гардуулан өглөө. Монгол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнуудад суугаа Элчин сайдын яам болон Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консулын газар хамтран Люксембургт зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Люксембургийн Зүрхний мэс засал, Интервэншнл Кардиологийн институтын хамт олон, Люксембургийн Гадаад хэргийн яам, Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид болон Люксембургт ажиллаж амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл оролцсон байна. Доктор Жон Байзел нь 2001 оноос хойш Люксембургийн Засгийн газрын санхүүжилттэйгээр хэрэгжиж буй “Монгол Улсад Зүрх судасны төв байгуулах төсөл”-д оролцож, зүрхний өвчин судлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэрээр энэхүү төслийг цаашид ч үргэлжлүүлэх талаар хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм.

Үзсэн: 1012

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна