Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Төв Азийн чуулга уулзалт боллоо.


Zambaga 2016-02-22 07:02

Төв Азийн чуулга уулзалт боллоо.

 Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Туркийн Истанбул хотноо өнгөрөгч долоо хоногт боллоо. Чуулга уулзалтыг нээж Туркийн Ерөнхий сайдын орлогч Мехмет Шимшек, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Сума Чакрабарти, Туркийн Танхимуудын холбооны дэд ерөнхийлөгч Али Копул нар үг хэлсэн юм. Тус чуулга уулзалтын гол хэлэлцүүлэгт “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан тавьсан илтгэлдээ 2015 онд Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэсэн нь манай улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулж сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, уг төсөлд оролцох олон компанийн ашиг орлогыг өсгөх, ажлын байр нэмэгдүүлэх, шинэ технологи, бизнесийн олон улсын стандартыг нэвтрүүлэх, товчоор хэлбэл, эдийн засгийг бүхэлд нь идэвхжүүлэх ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ. Европын сэргээн босголт хөгжлийн банк, Financial Times /Файнаншл Таймс/ сонин, Туркийн Танхимуудын холбооны хамтран зохион байгуулсан тус чуулга уулзалтад Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан болон Монголын төр засгийн ба бизнесийн төлөөлөгчид оролцсон юм. Уулзалтад илтгэл тавьсан олон илтгэгч хэлсэн үгэндээ Монголын Оюу толгой, Таван толгой, шинэ цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг сонирхож, тэдгээрт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг болон Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консул Э.Мөнх-Очир нар уг уулзалтад оролцсон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын болон бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж, Монгол, Туркийн эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх асуудлаар ярилцлаа.

Үзсэн: 1030

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна