Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэнийг хүлээн авч уулзав.


Zambaga 2016-02-24 11:02

Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэнийг хүлээн авч уулзав.

        Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

      Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уулзалтын эхэнд ноён М.Мэтиссэнтэй уулзаж байгаадаа таатай байна гээд Монгол Улсад тавтай саатахыг хүслээ. Тэрээр энэ жил Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулах чиглэлээр ажиллаж буй гээд Европын Холбоо энэхүү дээд түвшний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажилд чиглэл бүрээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье гэлээ.

      АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт 2016 оны долоодугаар сард Улаанбаатар хотноо болох гэж байгаатай холбогдуулан ирэх 04 дүгээр сарын 21-22-нд зохион байгуулагдах Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын албан ёсны урилгыг түнш орнуудын парламентын дээд, доод танхимын дарга нарт Монгол Улсын Их Хурлын дарга илгээсэн. Энэхүү  Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд цахим хуудас ажиллаж байгаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уулзалтын үеэр дуулгасан юм.

Үзсэн: 1023

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна