Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Удирдах дээд байгууллагын шагналаар шагнагдав.


Zambaga 2016-02-29 08:02

Монгол улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Удирдах дээд байгууллагын шагналаар шагнагдав.

 Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Перу Улсын нийслэл Лима хотод болсон ОҮИТБС /Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга/-ын Удирдах дээд байгууллагын олон улсын 7 дугаар бага хуралд оролцлоо. Уг хурлын үеэр Монгол Улс ОҮИТБС-ын тайлан, мэдээллийг цахимжуулахад үлгэр жишээ ажиллаж байгаа улсаар үнэлэгдэж ОҮИТБС-ын удирдах хорооны даргын нэрэмжит шагналаар шагнагдав.

           Шагналыг Уул уурхайн сайд Р.Жигжид гардаж авах үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс ОҮИТБС-ыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бид нийт 9 удаагийн нэгтгэл тайлан гаргаж, хэвлэн нийтлүүлэн, энэ салбарын хувь нэмэр, ололт амжилтыг олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулан сурталчилж ирлээ. Бидний 2015 онд шинээр нэвтрүүлсэн ОҮИТБС-ын цахим тайлагналын систем, шинэчлэн сайжруулсан цахим хуудсыг үнэлж олон улсын Удирдах хорооны даргын нэрэмжит шагналыг олгож байгаад баяртай байна.” гэлээ.

Үзсэн: 1007

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна