Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-05-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 50 жилийн ойн арга хэмжээ боллоо.


Zambaga 2016-02-29 08:02

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 50 жилийн ойн арга хэмжээ боллоо.

 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газар хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.

Уг арга хэмжээг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Беате Транкман нар үг хэлэв. Сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр сүүлийн 50 жилд дэлхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглээд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтыг эхнээс нь тууштай дэмжиж, сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах болон байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Үзсэн: 959

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна