Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

АСЕМ-ын Мэдээллийн төв нээлтээ хийлээ.


Zambaga 2016-03-01 09:03

АСЕМ-ын Мэдээллийн төв нээлтээ хийлээ.

 Улаанбаатар хотноо долоодугаар сарын 15, 16-нд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, түүнийг угтаж зохиогдох дагалдах хурлуудын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой “АСЕМ-ын Мэдээллийн төв” МОНЦАМЭ агентлагийн байранд нээгдлээ.Гуравдугаар сарын 1 буюу “АСЕМ-ын өдөр”-ийг тохиолдуулан нээж буй энэхүү мэдээллийн төв нь АСЕМ-ын үйл ажиллагаа, ач холбогдол, цаашдын зорилго болон Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл авахыг хүссэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй бөгөөд АСЕМ-тай холбоотой сургалт семинар, хэвлэлийн бага хурал зохиох зэргээр хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллана.Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг нээж хэлсэн үгэндээ энэхүү дэлхийн хэмжээний үйл явдлыг эх орондоо амжилттай зохион байгуулахад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхны оролцоо, хувь нэмэр чухал болохыг онцлон тэмдэглэлээ.Мөн энэ үеэр АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба (БАА) болон сэтгүүлчдийн мэргэжлийн холбоодын дунд Хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Уг Санамж бичиг нь АСЕМ-ын уулзалтын төлөө сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж, дэлхийн хэмжээний үйл явдлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад нэгдмэл байр суурьтайгаар үнэн зөв мэдээлэл түгээж, улс орныхоо нэр хүндийг өргөх үйл хэрэгт хувь нэмрээ оруулан хамтарч ажиллахаа бататгасан агуулгатай юм.

Үзсэн: 1018

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна